Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 12 дугаар сарын дунд хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, Цахир, Өлзийт, Хангай, ӨндөрУлаан сумдын нутгаар 19,2 – 22,3 градус, бусад нутгаар 14,2 – 18,2 градус хүйтэн байлаа.Олон жилийн дундажтай харьцуулахад Батцэнгэл, Өлзийт, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджаас 2,0 - 4,0 градус дулаан, Хашаат, Чулуут, Жаргалант, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар 1,3 – 2,5 градусаар хүйтэн байсан байна. Агаарт өдөртөө Эрдэнэбулган сумын нутгаар 1,0 градус дулаан, Чулуут, Өлзийт, Тариат, Цахир сумдын нутгаар 9,0 – 11,0 градус, бусад нутгаар 3,0 – 7,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Батцэнгэл, Чулуут, Тариат, ӨндөрУлаан сумдын нутгаар 32,0 - 35,0 градус , бусад нутгаар 24,0 – 29,0 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Тариат, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур, Цахир сумдын нутгаар 20,0 - 25,0 градус, бусад нутгаар 15,0 - 19,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Төвшрүүлэх, Эрдэнэбулган сумдын нутгаар 1,0 градус дулаан, Тариат, ӨндөрУлаан сумдын нутгаар 8,0 - 14,0 градус, бусад нутгаар 1,0 - 6,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Тариат, ӨндөрУлаан, Жаргалант сумдын нутгаар 36,0 - 38,0 градус, бусад сумдын нутгаар 28,0 - 33,0 градус хүйтэн байсан байна
Хур тунадас: Энэ арав хоногт Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар цас ороогүй, бусад нутгаар 0,0 – 0,6 мм тунадас орсон байна.Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7 – 18 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Цэцэрлэг, Тариат, Хайрхан, Булган сумдын нутгаар түр зуур секундэт 18 метр хүрсэн байлаа. 10 м/с–ээс их салхитай өдөр Төвшрүүлэх, Чулуут сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 - 9 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн мэдээгээр аймгийн нутгийн 80 гаруй хувь нь цастай, цасны дундаж өндөр 1 - 6 см, Чулуут, Хангай, Хотонт сумдын нутгаар цасны дундаж нягт нь 0,12– 0,24 г/см3 байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, хотор нүүдэл хийх, зэрэг ажлууд явагдаж байна. Эрдэнэбулган, Цэцэрлэг, Тариат, Хашаат, Чулуут, Хангай, ӨндөрУлаан сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа